Филиппин улсын Эм, хүнсний барааны хяналтын хорооноос Монголоос гахайн мах болон гахайн махан бүтээгдэхүүний импортод хориг тавьжээ.
Хоригт Монголоос гадна гахайн африк мялзан өвчин гарсан Вьетнам, Замби, ӨАБНУ, Чех, Болгар, Камбож, Молдав, Бельги улсууд багтсан байна.
Филиппинд гахайн мялзан өвчин гараагүй ч дээр дурдсан улсуудаас нууцаар гахайн мах оруулж ирэх явдал гарсаар байгаа юм. Өнгөрсөн жил тус улсын ХААЯ-наас Хятад, Унгар, Латви, Польш, Румын, ОХУ, Украинаас гахайн махан бзтээгдэхүүн авахгүй байх шийдвэр гаргаж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )