Хятад Монголоос авах малын тоогоо нэмэгдүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

Хятадад өнгөрсөн жил гарсан гахайн африк мялзан өвчний улмаас нэг сая гахай хорогдоод байна. Үүнээс үүдэн тус оронд махны хомсдол үүсжээ.

“Хятадын махны холбооноос хомсдолыг багасгахын тулд ирэх жилээс гадаадаас мах авах хоригуудаа цуцлахаар болжээ” гэж Bloomberg мэдээллээ.

Энэ хориг зөвхөн гахайн махтай холбоотой биш. Жишээ нь, Энэтхэгийн зэрлэг одос үхэр, Их Британийн үхрийн мах, Оросын гахайн махны импортод тавьсан хоригоо цуцалж байгаа гэнэ.

Мөн Монголын амьд малд тавьсан байсан хязгаарлалтаа хөнгөвчилж, тоог нэмэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.4.248.65) 2019 оны 06 сарын 26

Махаа л өндөр үнэтэй гаргах хэрэгтэй. Манай мах чинь маш сайн чанартай.

0  |  0
Зочин(66.181.189.119) 2019 оны 06 сарын 25

Хятадууд Монголыг морьгүй болгох гэж адуу худалдан авч хилийн цаана алаад овоолж байсан билээ. Одоо бүр бог малгүй болгохоор санаархаж шунахай наймаачдыг урхиндаа оруулчихав уу. Яах билээ таминь ээ!!!!

0  |  0
Top