Хятадын 24 настай рэп дуучин Ли Цзинь Цзэ Bei Bei нэрээр уран бүтээлээ туурвидаг дуучин. Сүүлийн үед түүнийг шүтэн бишрэгч фэн охидтойгоо бэлгийн харилцаанд ордог гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тархаж, ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
Харин Bei Bei гэм буруугүй гэдгээ тун хачирхалтай аргаар батлан харуулсан юм. Энэ сарын 5-нд болсон Yizhibo сувгийн шууд дамжуулалтын үеэр тэр хуруугаа огтлон, гэм буруугүй гэдгээ нотлох гэж оролджээ. Яаж огтолсныг үзэгчид хараагүй ч тайрсан чигчий хуруугаа Bei Bei тэдэнд харуулсан юм. Тэрээр “Би хэзээ ч фэнүүдтэйгээ дотно харилцаанд орж байгаагүй. Намайг айлган сүрдүүлдэг хүмүүс ч гарч ирлээ. Хуруугаа огтолсноор би энэ явдлыг бүр мөсөн зогсоохыг хүссэн” гэж ярьсан байна.
Гэвч асуудал улам даамжирч, нэг хэсэг нь түүнийг олон нийтийн өмнө бусармаг үйлдэл хийлээ гэж шүүмжилсэн бол нөгөө хэсэг нь хуруугаа жинхэнээс тайраагүй гэж сэжиглэсэн.
Харин рэп дуучид, сонирхогчид энэ явдал Хятадад хип-хоп хөгжмийг дахин хориглох шалтаг болох бий хэмээн айж байна.
Энэ үйл явдлын дараа дуучны Хятадын олон нийтийн сүлжээн дэх бүх аккаунтыг хаасан байна. Мөн түүний харьяалагддаг “GDLF Music” продакшныг хаажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913