Казахстан улс бага орлоготой өрхөд зээл олгохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Казахстан улсын Төв банкны шийдвэрээр тус улсад амьдарч буй бага орлоготой өрхөд зээл олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Сүүлийн үед тус улсад иргэдийн чанаргүй зээл огцом нэмэгдэж байгаа нь ийм шийдвэр гаргах үндэс болсон байна. Өнгөрсөн онд Казахстан улсын Засгийн газар иргэдийн чанаргүй зээлийг төлөхөд 256 сая ам.доллар зарцуулж байжээ.

Казахстаны банкнууд дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл 13.2 их наяд тэнгэ нийт зээлд зориулан нийлүүлжээ. Олон улсын валютын сан санхүүгийн сахилга баттай байхыг сануулж болзошгүй эрсдэлээс сэргийлэх ёстой гэх зөвлөмжийн дагуу дээрх шийдвэрийг гаргасан байна. Он гарснаас хойш тус улсад үйл ажиллагаа явуулж буй банкнууд нийт 10 тэрбум ам.долларын зээлийг зах зээлд нийлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top