Хар тамхины онлайн худалдаа далд зах зээлийг хянах боломж олгож байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Дэлхийн мансууруулах бодисын зах зээлийн гол нийлүүлэгчдийн жагсаалтад Европын орнууд  бичигдэнэ. Хар тамхины хар зээлийг хянахад төвөгтэй ч сүүлийн жилүүдэд онлайн зах зээл хурдацтай хөгжиж буй нь уг зах зээлийн идэвхжилийг хянах боломжийг олгож байгаа аж. Europol зэрэг байгууллагуудаас дэлхийн хар тамхины 100 далд сүлжээг судлахад худалдагч болон худалдан авагч талууд өөрсдийгөө нууцлахын тулд төрөл бүрийн технологи ашиглаж буй нь мөн илэрсэн байгаа юм.

Түүнчлэн онлайн зах зээл дээр явагдаж буй бүх төрлийн худалдан авалтын 2/3 нь мансууруулах бодистой холбогдож байна. Европын холбоонд төвтэй нийлүүлэгчид 2011-2015 оны хооронд далд сүлжээний зах зээлээс олсон нийт ашгийн 46 хувийг эзэлж буйн дотор Герман, Нидерланд, Их Британийн худалдаачид дийлэнх хувийг эзэлж байгаа юм.

Сэргээгч төрлийн мансууруулах эм Европын нууц сүлжээний худалдаанд дийлэнх хувийг эзэлж байна. Нууц зах зээл дээр хар тамхи мансууруулах бодисыг бага хэмжээгээр эсвэл шууд жижиглэнгээр худалддаг аж.

 Европт 2016 онд хууль бус мансууруулах эм нэг сая гаруйг хураасны дийлэнх хэсгийг борлуулагч болон үйлдвэрлэгчээс хураасан бөгөөд үүний 70 орчим хувийг каннабис эзэлж байна. Европын холбооны  орнуудаас хураасан эмийн 60 хувийг Испани, Их Британи, Франц улсуудаас хураажээ.

2002-2014 онд Европын холбооны орнуудын хэмжээнд хураагдсан героины хэмжээ тогтмол буурсан үзүүлэлт байна. Турк Улсаас 2015 онд 8.3 тонн, 2016 онд 5.6 тонн героин хураасан нь Европын бусад орнуудтай харьцуулахад их хэмжээ юм.

Европ тив дэх мансууруулах бодисын өнөөгийн хэрэглээ нь өнгөрсөн үетэй харьцуулахад илүү өргөжиж байна. Мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд хоёр ба түүнээс дээш мансууруулах бодис орсон эм хэрэглэгчид олширчээ. Хэрэглээний онцлог хэв маяг нь турших маягаар хэрэглэж улмаар зуршил эсвэл бодисоос хамааралтай болох байдлаар илэрч байна. Каннабисын хэрэглээний тархалт бусад бодисоос тав дахин их байна. Героин болон бусад төрлийн мансууруулах бодисын хэрэглээ харьцангуй бага хэвээр байгаа бол тарьж хэрэглэдэг илүү хор хөнөөлтэй эмийг хэрэглэх хандлага үргэлжилсээр байна. Эрэгтэйчүүд бүх төрлийн мансууруулах бодисын хэрэглээнд зонхилж, тогтмол буюу эрчимтэй хэрэглэх хэв маяг давамгайлж буй аж.

Сурагчдын дунд мансууруулах бодисын хэрэглээ тогтвортой буюу буурах хандлагатай байна. “Сургуулийн сурагчдын архи тамхи болон бусад мансууруулах бодисын хэрэглээний талаарх Европын судалгаа”-г 1995 -2015 оны хооронд  зургаан удаа явуулсан байгаа юм. 2015 оны судалгаанд Европын 35 орны  15-16 насны сурагчдыг хамруулахад  24 орны сурагчдын 18 хувь нь амьдралынхаа хугацаанд каннабисыг багадаа нэг удаа хэрэглэж үзсэн гэж тогтоогджээ. Тэрдундаа Чех, Францын сурагчдын хувьд мансууруулах бодисын хэрэглээ өндөр гарсан байгаа юм. Европын холбоо болон Норвегийн сургуулийн сурагчдын дунд inhalants, medicines, сэтгэцэд нөлөөлөх шинэ төрлийн бодисын хэрэглээний түвшин найман хувь байна. Тайвшруулах, өвчин намдаах төрлийн эмийг эмчийн жоргүйгээр зургаан хувь нь хэрэглэж үзсэн бол, сэтгэцэд нөлөөлөх шинэ төрлийн бодисыг амьдралынхаа хугацаанд хэрэглэж үзсэн нь дөрвөн хувийг эзэлж байна.  

Европын холбооны насанд хүрэгчид буюу 15-64 насны 87.6 сая хүний 26.3 хувь нь каннабисыг хэрэглэж үзсэнийг судалгаа харуулж байна. Сүүлийн үеийн судалгаагаар каннабисын хэрэглээ тогтвортойгоор нэмэгдэх хандлагатай  байгаа аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(202.179.25.221) 2019 оны 10 сарын 28

ODOO ENE HAR TAMHI GEDEG GENEN BUDUULEG NERNEESEE SALMAAR YUMAA,YAG YUUG HAR TAMHI GEED BAINAA,ARHI TEED HAR TAMHI BISH UU??,,MANSUURUULAH BODIS GEECHDEE,GAZ,BENZIN CH ORNO SHUUDEE

0  |  0
Top