[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Цонхоороо дулаан алдахгүй байх аргууд

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Өвлийн өглөө тэсгим хүйтэн цаг агаар биднийг угтдаг. Харин та дулаахан бөгөөд тав тухтай гэрт сэрэхийг хүсэж байвал дараах мэдээлэлтэй танилцаарай.

Цонхоор тань салхи сийгэж, шөнөдөө хангалттай дулаан биш байвал цонхондоо анхаарал хандуулах нь чухал.  

Цонх, хаалга хөлөрч байвал дулаан алдаж байна гэсэн үг  

Байшингийн дулаалга ямар төрлийн сууц гэдгээсээ хамаарч өөр өөр байна. Дулааны алдагдал багатай байшинд амьдарч байвал өөр хэрэг. Танай гэрээс дулаан алдагдаж байгаа эсэхийг мэдэхэд амархан. Орон сууц, байшингийн тань цонх, хаалга, хана хөлөрч байвал дулаан алдаж байна гэсэн үг. Вакум цонхны дулаан алдагдлыг бууруулахын тулд жийргэвч резинийг солих хэрэгтэй. Эсвэл цонхоо бүхлээр нь сольж сайжруулахаас өөр аргагүй юм.

Вакум цонх гурван давхар шилтэй байх хэрэгтэй

Монгол орны эрс тэрс уур амьсгалд вакум цонх гурван давхар шилтэй байх нь хамгийн тохиромжтой аж. Нартай өдөр цонхныхоо шилийг дулаалах талаас сайтар цэвэрлээд чийгтэй алчуураар арчсаны дараа усыг нь хатахаас өмнө дулаалаарай. Цонх, хананы булангийн зай завсрыг дулаалахад хэрэглэгдэх зүйлүүд болох хөвөн, порлоон, силикон зэрэг мэдээж хаа сайгүй бий.

Цэвэрлэгээ хийхгүй бол үр дүнгүй

Цонхоо дулаан байлгахын тулд дотоод гадаргуу, тавцан, цонхны булангууд болон ханыг сайн угааж цэвэрлэн хатаах хэрэгтэй. Хатаахдаа спирт болон ацетоноор арчвал илүү үр дүнтэй. Мөн цонхныхоо дулаалгыг өдрийн 14:00-15:00-д буюу хамгийн дулаан үед хийгээрэй.

Түгжээний төмөр тэмдэгтэй бол гэр рүүгээ чиглүүл

Хаалга, цонхыг онгойлгоход түгжээний төмөр тэмдэгтэй байвал түүнийг гэр рүүгээ чиглүүл. Ингэснээр өвлийн горимд шилжиж, илүү сайн хаагдана.

Цантсан цонхыг цэвэрлэх хялбар аргууд

Цантсан цонх, толийг цэвэрлэх энгийн аргуудаас танилцуулъя. Хуурай даавуунд спирт шингээж арчвал цонхны цан хялбархан арилна. Цонхны цанг хурц ирмэгтэй зүйл, төмрөөр хусаж арилгаж болохгүй. Банкны карт ашиглан хусах нь цонхыг зурахгүй байх арга юм. Мөн сонин болон төмсний шүүс, хэрчсэн төмсөөр арчвал цонх цантахгүй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.26.84) 2019 оны 11 сарын 14

2 davhar shiltei bakum tsonhoo. Huiten bn. uunig yaj dulaahan bolgoh be?3 davhar bolgoe geheer odoo buh tsonhoo dahiad abch hayah uu? Uur yamar garts bn?

0  |  0
(197.234.221.3) 2019 оны 11 сарын 14

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: +22 995 41 4913

0  |  0
Top