[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Таргалахыг хүсэхгүй байгаа бол татгалзах хэрэгтэй 6 хүнс

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

“ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ” буландаа энэ өглөө жингээ барьж байгаа уншигчдадаа зориулан дараах зөвлөгөөг бэлтгэлээ. Бид хэнэггүй зангаасаа болоод хааяадаа хэтрүүлээд идчихдэг хүнс, татгалзаж чаддаггүй зүйл гэж бий.

Үр тариа ихээр агуулсан амттан

Үр тариа биед тустай, цадсан мэдрэмж өгдөг ч амттанд хольсноор илүүдэл тостой болсон байдаг.

Өөх тосгүй бүтээгдэхүүн

Америкийн эрдэмтдийн тогтоосноор бид өөх тос багатай гэсэн хоолыг бусад хоолноос 30 хувиар илүү иддэг байна. Гэхдээ зөвхөн илүү иддэгт асуудал байгаа юм биш. Үйлдвэрлэгчид эдгээр бүтээгдэхүүнээс өөх тосыг нь цэвэрлэхдээ амтгүй болгохгүйн тулд сахар ихээр нэмдэг аж.

Хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд

Эдгээр бүтээгдэхүүнийг удаан хадгалахын тулд натри ихээр нэмдэг. Жингээ барьж байгаа хүнд натри хэрэггүй. Хөлдөөсөн махан котлетууд худалдаж авахдаа мөн анхаараарай. Орц, найрлагыг нь сайн унш. Харахад жижигхэн харагдаж байгаа хөлдөөсөн зүйлүүдэд ч маш их калори агуулагддаг.

Нүүрс усны өндөр агууламж бүхий “зууш”

Гурилан бүтээгдэхүүнүүд нүүрс усны агууламж өндөртэйг бид мэднэ. Хатаасан талх, печенийн төрлийн зүйл ч адил. Жаахан идчихэд гайгүй биз гэж бодуузай. Бие организм эдгээр нүүрс усыг шууд сахар болгож хүлээж авна.

Ихээр савласан бүтээгдэхүүнүүд

Эдгээр хүнс хэдий чинээ том савтай байна төдий чинээ аюултай. Эрдэмтдийн тогтоосноор хүн томоор савласан хүнс идэхдээ дахиад зөндөө үлдсэн гэж бодон автоматаар нэмж иддэг байна. Эдгээр амттаныг савнаас нь шууд бүү ид. Хэрэглэх хэмжээгээ тааруулан өөр саванд тасалж хийж байгаад идээрэй.

Чихэрлэг ундаа

Хийжүүлсэн болон бусад амтлаг ундааны хор уршгийн талаар ярихад илүүц биз ээ. Хэрвээ зайлшгүй уухаар болбол эдгээр ундаан дээр лимон нэмээд угаарай. Эсвэл ямар ч нэмэлт зүйлгүй хийжүүлсэн усыг сонгоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top