[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хоолоо зөв шингээх ТАВАН арга

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

Бидний идсэн хоол хүнс биед зөв шингэж байх нь чухал. Хоолоо буруу шингээх нь хор болгох ч аюултай. Хоол ундаа хэрхэн хооронд нь тохируулж хэрэглэх талаар болон зөв шингээх таван аргыг хүргэж байна.

Хоолыг бүрэн болгож байж ид

Заримдаа бид шинэ ногоо, салат идсэний дараа ходоод гэдэс хямардаг. Энэ нь уг хоол хүнсийг боловсруулахад хүндрэлтэй байгааг илтгэж байгаа юм. Ногоог чанаж, боловсруулалгүй идэх нь амин дэмийг нь хадгалдаг, эрүүл мэндэд тустай ч ходоод түүнийг боловсруулах гэж маш их “ажилладаг”.

Халуун, бүлээн ундтай хослуул

Хоолны шингэцээ хэвийн байлгая гэвэл халуун, бүлээн зүйл уугаарай. Зарим хүн хоол идэхдээ хүйтэн зүйл уух дуртай байдаг. Халуун хоол идэж байгаад хүйтэн зүйл уух нь ходоод гэдэс хямрах, хоол шингэхгүй байх гол шалтгаан болдог.

Лаазалсан бүтээгдэхүүнээс татгалз

Лаазалсан бүтээгдэхүүнүүдэд химийн найрлага ихээр агуулагдсан байдаг. Энэ нь хоол биш хор болно гэдгийг хүн бүр мэддэг гэдэгт итгэж байна.

Стресстэй үедээ хоол бүү ид

Хоолыг зогсоо байдлаар, алхаж байхдаа идэх зэрэг нь мэдээж тохиромжгүй. Мөн стресстэй үедээ хоол бүү идээрэй. Хүн яарсан үедээ хоолыг бүрэн зажлалгүй залгидаг бол стресс, бухимдалтай хүн хэт их идэхийн зэрэгцээ, ямар хоол хүнсийг юутай хольж байгаагаа анзаарахгүй.

Махыг дангаар нь идэж болохгүй

Та маханд хэчнээн дуртай байлаа ч дангаар нь хэрэглэж болохгүй. Жимс ногоотой хамт идэх нь хоол боловсруулах системийн ажиллагааг дэмжинэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мандах(122.201.24.202) 2020 оны 01 сарын 24

махыг бол ч цохиж өгнө шүү хэнбэ гуагаар ч заалгахгүй

0  |  0
Top