Уул уурхайн Рио Тинто компани Австрали улсын Баруун Австрали дахь төмрийн хүдрийн Коодайдери төсөлд 98 сая ам.доллароор нарны цахилгаан станц барихаар болжээ.
Пилбара мужийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан ийнхүү нарны цахилгаан станц барьж буй аж. Түүнчлэн батарейгаар ажилладаг эрчим хүчний нөөцлүүрийг ч ашиглахаар болсон байна.
Нийтдээ 100 мянган хавтантай, 34 МВт-ын хүчин чадалтай дээрх станц 2021 оны сүүлээр бүрэн хүчин чадлаараа ажиллах юм.
Рио Тинто компани дээрх төслийн бүх ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглахаар зорьж буй бөгөөд машинистгүй зүтгүүр, жолоочгүй дампын машин зэргийг хэрэглээнд туршид эхлээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )