[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Стресс тайлах ДОЛООН энгийн арга

2020 оны 04 сарын 07

ИДЭВХТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ

Дасгал хөдөлгөөн нь стрессийг бууруулдаг бөгөөд 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийх нь өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд тусална. Дасгал хөдөлгөөн нь  хүний биеийн эндорфинийг ялгаруулж сэтгэл санааг өргөдөг.
 

  • Хөгжмийн аянд бүжиглэх
  • Ажилдаа алхаж ирж, очих
  • Цахилгаан шатаар бус шатаар алхах
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Хүүхэдтэйгээ тоглох
  • Усанд сэлэх
  • Гүйх
  • Аэробекийн дасгал хийх
  • Ууланд алхах

ОЛОН НИЙТИЙН АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХ

Нийгмийн идэвхтэй оролцогч байх нь стрессийг зайлуулагч хамгийн хурдан үр дүнтэй арга бөгөөд завгүй байх нь амьдралд илүү өргөн цар хүрээ, боломж байдгийг ойлгуулах шилдэг арга юм.
 

  • Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
  • Сайн дурын ажилд оролцож, хэн нэгэнд туслах
  • Найз нөхөдтэйгөө үдийн хоол идэх, кофе уух
  • Хайртай хүмүүстэйгээ хамт байх
  • Кино, тоглолт  үзвэр үзэх
  • Оройн хоолоо гэр бүлээрээ хамт идэх
  • Сонирхолтой клуб, холбоонд нэгдэж шинэ найз нөхөдтэй болох

СТРЕСС ҮҮСГЭГЧ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ЗАЙЛСХИЙХ

Стресс үүсгэгч хүчин зүйлээс зайлсхийж, өөртөө таатай бүсийг бүрдүүлэх нь чухал.
 

  • “Үгүй” гэж хэлж сурах
  • Таныг стресстүүлдэг хүмүүсээс зайлсхийх
  • Амьдралын буруу дадал зуршлаасаа салах
  • Стресс төрүүлдэг орчноо өөрчлөх
  • Өөрийн мэдрэмжээ бусдад илэрхийлэх
  • Буулт хийх
  • Цагаа зөв төлөвлөх
  • Сөрөг бодлоосоо ангижрах

ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, ДАСАН ЗОХИЦОХ

Ойр дотнын хүнээ алдах, хүнд өвчин, нийгэм эдийн засгийн өөрчлөлт зэрэг  стресс үүсгэдэг олон  хүчин зүйлээс бид сэргийлж, өөрчилж чадахгүй. Энэ тохиолдолд стрессийг бууруулах гол арга бол хүлээн зөвшөөрөх юм.
 

  • Хянаж болохгүй зүйлсийг хянах гэж бүү оролд
  • Хөндлөнгөөс ажиглах, алдаанаас суралцах
  • Асуудлыг  олон талаас нь тунгаан бодох
  • Өөртөө болон бусдад сэтгэл хангалуун байх
  • Өөрийгөө баярлуулах. Өөртөө худалдан авалт хийх, өнгө төрх, стиль, үс засалт, нүүрний будалтаа өөрчлөх гэх мэт.

ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ХЭВШҮҮЛЭХ
 

  • Эрүүл зохистой хооллох
  • Сахар, сэргээгч, тайвшруулагч ундаанаас татгалзах
  • Aрхи тамхи мансууруулагч бодисоос татгалзах
  • Хангалттай унтах
  • Тогтмол цагт эрүүл зөв хооллох

ЦАГИЙГ ҮР БҮТЭЭЛТЭЙ ӨНГӨРҮҮЛЭХ
 

Тайвшруулах үйлчилгээтэй эрүүл алхмуудыг өөртөө зохиож  өдөр бүр нэг санааг амьдралдаа хэрэгжүүлэх нь сайхан мэдрэмжийг төрүүлнэ.
 

  • Байгалийн сайханд аялах
  • Өдрийн тэмдэглэл хөтлөх
  • Ном сэтгүүл бичих
  • Ваннд орох
  • Анхилам үнэртэй лаа асаах
  • Амьтан тэжээх
  • Иллэг хийлгэх
  • Ном унших
  • Хөгжим сонсох

Хоббигоо хөгжүүлэх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top