[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Кофе их уудаг хүний уруул өнгө алддаг

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

Хүний уруул үргэлж будчихсан мэт час улаан байдаггүй. Уруулны өнгө цайвартаж, хагарч, бүр харлах нь ч бий. Өнгө сайтай уруул нь хүнийг эрүүл, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Ялангуяа эмэгтэй хүний гоо сайхныг тодотгож байдаг уруул ямар шалтгаануудын улмаас өнгөө алддаг талаар уншигч танд хүргэе.
 

  • Цай, кофе их хэмжээгээр уудаг бол
  • Тамхи татдаг бол
  • Шингэн юм бага уудаг бол
  • Ходоод өвдөж байгаа үед
  • Зүрх судас, амьсгалын замын өвчтэй үед уруул өнгө муутай, цонхигор байдаг.

Уруулаа өнгөлөг байлгая гэвэл
 

  • Лемоны шүүс уруулыг улаан болгоход тустай. Цэвэр шүүс ууж, лемоныг байнга хэрэглэснээр та дотор эрхтэнээ ч цэвэрлэнэ. Дотор эрхтэн эрүүл бол нүүр царай өнгөлөг, уруул улаан байдаг.
  • Уруулдаа шөнөд зөгийн бал түрхээрэй. Уруулаа будчихсан юм шиг үр дүнг үзүүлдэг гэж мэргэжилтнүүд үздэг.
  • Ус чухал. Шингэн зүйл, ялангуяа ус сайн уу. Энэ нь зөвхөн уруулыг ч биш арьсыг өнгөлөг байлгана.
  • Халуун, хүйтэнд хамгийн амархан өртдөг, нимгэн арьс бол уруулынх. Тиймээс уруулдаа байнга тэжээл өгч, зориулалтын тос, вазелин түрхэж байгаарай.
  • Эцэст нь уруулын арьсаа хааяа гуужуулж байхыг зөвлөе. Хүчтэй гуужуулагчаар үр гэсэн үг биш шүү. Зөөлөн үстэй сойзоор массаж хийх маягаар уруулын үхэжсэн арьсыг гуужуулж байгаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(87.66.142.201) 2020 оны 04 сарын 10

Uuruu zohiogood bichdeg yumu yadgiin, ysmar ch shinjleh uhaanii undeslelgui yum bichdegee boli, bas ene medee medeelel oruuldag humuus oruulj bga medeegee buren eh surwsljtsi ni oruulj surah heregtei

0  |  0
Top