Коронавируст цар тахал уул уурхайн салбарт тэр дундаа төмрийн хүдрийн салбарт сөргөөр нөлөөлсөн дүн гарчээ.
Тодруулбал өнгөрсөн жил нэг тонн төмрийн хүдэр дунджаар 90.4 ам.доллар байсан бол энэ жил дунджаар 83.5 ам.доллар болж буурсан байна. Төмрийн хүдрийн агууламж, чанараас шалтгаалан хамгийн доод ханш 81.8 ам.долларт хүрчээ.
Гэхдээ коронавирусээс шалтгаалсан хөл хорио аажмаар цуцлагдаж томоохон компаниуд хэвийн үйл ажиллагаандаа шилжсэний дараа үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 0.8 хувиар өссөн байна.
Жилийн эцсээр энэ үзүүлэлт хадгалагдана гэж Fitch агентлаг судалгаандаа дурджээ.
Эх сурвалж: Mining.com
Сэтгэгдэл ( 0 )