ЭМЯ: Жирэмсэн хоёр эмэгтэй халдвар авсан

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "өчигдөр буюу зургаадугаар сарын 1-нд 185 хүнээс шинжилгээ авсан, коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 141 хүн эмчлэгдэж байна. Эмчилгээний хугацаа 14-52 хоног байна. Коронавирусний халдвараар 5-65 насны хүн өвчилсөн ба дундаж наслалт 30. Тэдний дунд 5-15 насны таван хүүхэд, жирэмсэн хоёр эмэгтэй бий. Хүйсийн хувьд 61 хувь нь эрэгтэй" гэлээ.

"Жирэмсэн эмэгтэйчүүдийг эх барих төрөх тасаг ХӨСҮТ-д ажилладаг байна. Эмчилгээний явцад төрөлт явагдвал халдвар сэргийлэлтийг нарийн баримталсан тасаг бэлэн байна" гэж тэрбээр онцолсон юм. 

 

Top