А.Амбасэлмаа: Коронавирус нэмж илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "өчигдөр буюу зургаадугаар сарын 2-нд 374 хүнээс шинжилгээ авсан, коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 141 хүн эмчлэгдэж байна. Халдвар авсан 44 хүн эдгэрч 16 нь сувилалд, 15 гэрт, 13 хүний хяналтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 118 хүн хөнгөн, 23  хүн хүндэвтэр байдалтай байна. Эмчилгээний хугацаа 14-52 хоног байна. Коронавирусний халдвараар 5-65 насны хүн өвчилсөн ба дундаж наслалт 30. Тэдний дунд 5-15 насны таван хүүхэд, жирэмсэн хоёр эмэгтэй бий. Хүйсийн хувьд 61 хувь нь эрэгтэй" гэлээ.

"Жирэмсэн эмэгтэйчүүдийг эх барих төрөх тасаг ХӨСҮТ-д ажилладаг байна. Эмчилгээний явцад төрөлт явагдвал халдвар сэргийлэлтийг нарийн баримталсан тасаг бэлэн байна" гэж тэрбээр онцолсон юм. 

 

Top