ЭМЯ: Таван тохиолдол нэмэгдэж, 191 боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 05

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр 715 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 710 хүнд коронавирус илрээгүй, таван хүнд эерэг биет илэрсэн. Тэдний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-ын ачаа тээврийн жолооч юм. Энэ жолооч нь зургаадугаар сарын 3-нд орж ирсэн. Сэжигтэй гэж үзсэн учраас Сэлэнгэд тусгаарласан байсан. Ингээд хариу эерэг гарсан учраас өнөөдөр ХӨСҮТ-рүү татан авчирж, эмчилгээнд оруулах ажлыг эхлээд байна. Тагнуул болон холбогдох мэргэжлийн байгууллагаас бүрдсэн том баг "Алтанбулаг" боомтод ажиллаад ирлээ. Хилийн мэргэжлийн ажилчид маш сайн ажиллаж байна гэж дүгнэсэн.

Монгол Улсын маань бахархал болсон олимп, дэлхийн медальт тамирчид 12 сая төгрөгийн хандив өргөсөн. Үүнд талархаж байн. 

Өнөөдөр таван хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны хяналтад шилжлээ. Тэдний хоёр нь оюутан, гурав нь 33-50 насны хүмүүс байна. 

Монгол Улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 191 болж, эдгэрсэн 70, одоо эмчлүүлж байгаа 121 хүн байна. Эмчлүүлж байгаа өвчтөнөөс 15 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэв.
 

Top