Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг хийж байна. /2020.06.05/
Коронавирусний халдвар дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдээд байна. 6 сая 688 мянган хүн өвчилж, 391 мянган хүн энэ өвчнөөр нас баржээ. Одоогоор гурван сая хүн эмчлэгдэж байгаа бол гурван сая хүн эмчлэгдэж эмнэлгээс гарчээ.
Сүүлийн 24 цагт 125 мянган хүн өвчилж, таван мянга гаруй хүн нас баржээ. Өмнөх өдөртэй харьцуулахад өвчлөл 15 мянган хүнээр, нас баралт 900 гаруй хүнээр нэмэгджээ.
Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “ОХУ-д 24 цагийн дотор 8831 шинэ тохиолдол бүртгэгджээ. Манай олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Чита, Тува мужуудад 39-138 хүнээр өвчлөл нэмж бүртгэгдсэн байна. Ялангуяа Эрхүү хотод өвчлөл хамгийн өндөр буюу 138 тохиолдлоор нэмэгджээ. Тувад өмнөх өдрөөс 76 тохиолдол нэмэгдэж нийт 1297 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн долоо хоногт Эрхүү, Тувад өвчлөл тасралтгүй нэмэгдэж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Муу амтай авгай монгол хүн амны бичлэгийг их чухалд үздэг биздээ .
Хил огтхон нээж болохгүй.