Малайзад хохирсон Монгол иргэдийг авчрах асуудлыг ШИЙДВЭРЛЭНЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 05

Малайз улсад монгол иргэдийн эрх ашиг хохирсон, хүний наймааны хохирогч болсон гэх  мэдээллүүд хэвлэлээр өнгөрсөн хугацаанд гарсан. Тэгвэл Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Хэвлэлээр мэдээлэгдсэн хоёр иргэнээс гадна гурван иргэн хохирогч болсон байж болзошгүй" гэлээ.  

Түүнчлэн Малайзад хохирогч болсон иргэдэд Бангкок дахь Элчин сайдын яам, Малайзад байгаа өргөмжит Консулын зүгээс анхаарал тавин ажиллаж, үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ олж өгөөд байгаа гэв.

Цаашлаад тэдгээр иргэдийг татан авах зардал, тусгаарлах байрны төлбөрийг олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран шийдвэрлэнэ гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top