Сүүлийн үед бага насны хүүхдийн арьсан дээр идээт тууралт гарах нь нэмэгдсэн. Энэ нь Ковид-19 халдвартай холбоотой эсэх талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Уранчимэг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ковид-19 халдвар нь тодорхой хэмжээний арьсны халдвартай хавсарсан өөрчлөлт зарим өвчтөн дээр илэрсэн байна. Арьсны илэрлүүд нь өвчний хүндийн зэрэгтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Зарим өвчтөнд ажиглагдсан арьсны илрэл нь ковид-19 эмчилгээнд ашигладаг олон тооны эмийн бодисын хариу урвал байхыг үгүйсгэхгүй. Иймд арьсыг чийгшүүлэх, арьсан дээр гарсан хэсэг газрын эмчилгээ хийх зэрэг аргуудыг сонгож байна” гэлээ.
Олон хүмүүс хөл хориог тохиолдуулан арьс, гоо заслын ажилбар, эмчилгээнд орж байгаа нь нэг талаар эрсдэлийг үүсгэж байгааг анхаарууллаа. Арьсны хавдартай өвчтөнүүдэд Ковид-19 халдварлах магадлал 3,5 дахин илүү байдаг байна. Мөн өндөр настай хүмүүст хүндрэл нэлээд ажиглагдсан байна. Хятад улс цар тахлын тархалтыг багасгахын тулд зарим гоо сайхны газар, салонуудад хязгаарлалт хийж зөвхөн шаардлагатай ажилбаруудыг л хийх зөвшөөрөл өгчээ.
Ковид-19 халдвартай хавсарсан байдлаар дараах тууралт бүртгэгджээ. Үүнд:
Сэтгэгдэл ( 0 )