Сидней хотоос ирэх тусгай нислэг өнөө орой Улаанбаатарт газардана

2020 оны 06 сарын 08

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар 2020 оны зургаадугаар сарын 8-ны 07:40 цагт хөөрлөө.

Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 иргэнийг авна. Тэгснээр нийт 262 иргэнийг эх оронд нь тээвэрлэн авчрах юм.

Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд Австрали тив рүү анх удаа үйлдсэн нислэг гэдгээрээ онцлог юм.

Онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өнөө орой газардах хуваарьтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top