Д.НЯМХҮҮ: ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос халдвар илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 08

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгч байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр /2020.06.07/ нийт 46 хүнд шинжилгээ хийхэд 45-д нь коронавирус илрээгүй. Харин "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэн болох  35 настай ачаа тээврийн нэг жолоочоос халдвар илэрлээ. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 194, эдгэрсэн тохиолдол 75 боллоо. ХӨСҮТ-д 119 хүнийг эмчилж байна. Үүнээс 103 өвчтөн нь хөнгөн, 16 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д эмчилгээ, ажиглалтад 155 хүн байгаа. Дараагийн үүргийн онгоцоор ирэх иргэдээ хүлээж авах бэлтгэлээ базааж байна” гэв.

ОХУ-аас Монгол руу орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусний халдвар бүртгэгдсэн хоёр тохиолдол нь энэ юм. Эдгээр жолоочийг олон улсад мөрдөж байгаа дүрэм, журмын дагуу дотооддоо эмчилнэ.

Өөрөөр хэлбэл, тухайн улсад бүртгэгдсэн коронавирусний тохиолдлыг улс дотроо эмчлэх зарчмыг олон улс мөрдөж байгаа юм. 

 

Top