Сидней-Улаанбаатарын онгоцонд эрүүл мэндийн шалтгаантай 26 иргэн байна

2020 оны 06 сарын 08

 

Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар 2020 оны зургаадугаар сарын 8-ны 07:40 цагт хөөрснийг мэдээлсэн.

Тэгвэл Улсын онцгой комиссын мэдээллээр  тус онгоц 20:00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай аж. Онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй хоёр, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 /нэг хүн визний зөрчилтэй учир үлдсэн/, Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 262 иргэн эх орондоо ирэх аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.27.31) 2020 оны 06 сарын 09

Өвчинд өртөмтгий дархлаа султай новшнууд гадаадад гардаг вм шив дээ хөгийн шаарнууд.

0  |  0
zochin(58.109.221.157) 2020 оны 06 сарын 08

uldsen humuusee avaarai

0  |  0
Top