Д.НЯМХҮҮ: ХӨСҮТ-ээс 10 хүн эдгэрч, дараагийн хяналтад шилжлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавирусний тархалтын талаарх шинэ мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр (2020.06.08) шинжилгээнд хамрагдсан иргэдээс коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Тэдний тав нь цэргийн сургуулийн оюутан байв. Өнөөдөр тэднээс дараагийн шатны сорьц цуглуулах ажил эхэлсэн.

Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 194, эдгэрсэн тохиолдол 85 боллоо.

Сидней-Улаанбаатарын нислэгээр 262 иргэн ирсэн. Үүнээс хоёр зорчигч буюу сэжигтэй иргэдийг ХӨСҮТ-д тусгаарласан. "Ситунари" компаниас 20 минутад эсрэг бие илрүүлдэг оношлуурыг ХӨСҮТ-д гардуулж өглөө" гэв. 

Top