БНСУ-д 70 монгол иргэн СААТУУЛАХ байранд байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс эх орондоо нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн тухай мэдээллийг өгч байна. Мэдээлэлд:

Эх орондоо буцах хүсэлтэй Солонгос дахь манай иргэдийн өргөдлийг Улсын Онцгой Комисст тухай бүр хүргүүлж ирсэн. 2020 оны зургаадугаар сарын 8-ны даваа гарагийн 12.00 цагийн байдлаар Консулын хэлтэс нийт 2366 иргэний өргөдлийг хүлээн аваад байна.

Өргөдөл гаргасан эдгээр иргэдийн 218 буюу 9 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 531 буюу 23 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 113 буюу таван хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 197 буюу найман хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 67 буюу  гурван хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 1240 буюу 52 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

Үүнээс гадна өршөөлийн аянд хамрагдсан 300 гаруй хууль бусаар амьдарч байгаа иргэн, мөн 70 орчим монгол иргэн түр саатуулах байранд байгаа тухай БНСУ-ын Хууль зүйн яамнаас ЭСЯ-нд мэдээлээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.97.105.154) 2020 оны 06 сарын 09

ene dor bichsen durak d helii Mgl oron uudtei bsan bol ed engej hunii nutagt amdrahgui bsan chi tiim mungu tei yum bol huviasa gargaad avraad ene uls.n ediin zasg.n zohthuuld uguuch durak aa chadahgui bj zovj bga hediige yu genuu mungu saltaadaad genuu ⁉︎ uudgui durak ugee bodoj huthaach Mgl ergen yum bol

0  |  0
хэхэхэ(202.179.25.222) 2020 оны 06 сарын 09

МӨНГӨӨ САЛТААДААД АРЧААГҮЙ ХҮҮРНҮҮД ВЭ

0  |  0
Top