Д.Нямхүү: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 10

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 358 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Сидней-Улаанбаатарын зорчигчид хамрагдсан. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналтад шилжсэн. Одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 91 хүний биеийн байдал хөнгөн, 16 нь хүндэвтэр байна. Одоогоор ХӨСҮТ-д 145 хүн тандалт, эмчилгээ хийлгэж байна. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 194 болж, үүнээс 87 нь эдгэрч гарлаа.

Улс орнууд дотооддоо халдвар алдаад байгаа гол шалтгаан нь баар, цэнгээний газруудыг нээсэн явдал юм. Нэг хүний хариуцлагагүй үйлдэл ямар их хор уршиг дагуулж байгааг бид харж байна. Тиймээс бээлий өмсөх, маск зүүх гэх мэт өөрөөс шалтгаалах хамгаалалтаа сайжруулаарай. Гадуур явж байгаа хүн гэртээ халдвар тээж очдог. Тиймээс хүн бүр өөрийгөө сайн анхаараарай" гэлээ.

Top