БНХАУ-д коронавирус эрчимтэй дэгдсэн нэгдүгээр сарын үед Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн зохион байгуулалтаар 2019 онд БНХАУ-ын Төвдөд айлчилсан Монголын соёл урлаг, аялал жуулчлалын багийн гишүүдийн санаачилгаар “Монгол-Хятадын соёлын харилцааны клуб”-ээс Баяннуур хотын Урдын дунд хошууны хилийн албаны хүмүүст Монгол улсын зүгээс хамгийн анхны хүмүүнлэгийн тусламж, эмнэлгийн хамгаалах хэрэгсэл хандивласан билээ.
Тэгвэл ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны хил, боомтын албаны захиргааныхан талархлаа илэрхийлж, хариу болгон эмнэлэг, байгууллагад хандивын тусламж үзүүлсээр байгаа аж. Өчигдөр /2020.06.09/ Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын засгийн газар, Баяннуур хотын Гадаад харилцааны албаны төлөөлөгчид эмнэлгийн зориулалт бүхий хувийн хамгаалах хэрэгсэл 5000ш амны хаалтыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд гардуулан өглөө.
Энэ талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Л.Жаргалсайхан “БНХАУ-ын шинжлэх ухааны байгууллагуудтай Монголын Шинжлэх Ухааны Академи болон Хими, химийн технологийн хүрээлэнтэй багагүй хугацаанд олон төсөл хэрэгжүүлж, хамтран ажилласаар байна. Дэлхий нийтээр дэгдээд байгаа коронавирус БНХАУ-д анх тархаж байх үед манай хүрээлэнгээс санаачилга гаргаж, тодорхой хэмжээний мөнгө цуглуулан бээлий, маск гэх мэт шаардлагатай эмнэлгийн хэрэгслээр тусламж хандив өгч байлаа. Өнөөдөр бидэнд ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын засгийн газар, Баяннуур хотын Гадаад харилцааны албанаас коронавирусээс урьдчилан сэргийлэхэд зориулсан маскаар хандив үзүүлж байгаад талархаж байна. БНХАУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тухайн орны судлаачдын туршлага, хөдөлмөр, эмнэлэг байгууллагын хүчинд Хятад улс одоогийн байдлаар коронавирусийн хүндрэлээ даваад, хэвийн ажилдаа орсныг хараад баярлаж байна. Манай улс ч коронавирусийг дотооддоо тараахгүйгээр сайн арга хэмжээ авсан нь бидэнд их таатай байгаа. Удахгүй бид ч мөн адил үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх цаг ирнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Олигтой юм хужаа яав ч өгөхгүй харшилтай хортой зүйл байх битгий ав наадуул чинь Монголыг 30 жил хорт хавдраар устгах хүнс өгсөн одоо вирус л өгч байгаа битгий ав манайхан захилаа шүү хужаа хор аюул.