Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.06.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар нийслэл болон орон нутгийн 27 байршилд 1601 хүн тусгаарлалтын байранд байна. Гэрийн ажиглалтад өнгөрсөн долоо хоногт 106 хүн шилжсэн. Өчигдрийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байруудад хуваарилж, ажиллаж байна. Үүнд том хүн 217, хүүхэд 33, нярай хүүхэд 12 байна. Бид нэгдүгээр сараас хойш 63251 иргэнийг гаднын улсаас татаж авсан байна. Агаарын тээврээр 19 захиалгат нислэгийг үйлдээд байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )