Д.Баярболд: МХЕГ-аас хилийн 13 боомтод хяналт, шалгалтын ажиллагаа хийж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 10

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.06.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд "Мэргэжлийн хяналтын байгууллагаас цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг хийж ажиллаж байна. Үүнд, хилээр нэвтэрч байгаа зорчигчдын эрүүл мэндийн асуудалд хяналт, тандалт хийж байна. Мөн уул уурхайн болон хүнс, бараа бүтээгдэхүүний импортын байдалд хилээр нэвтрүүлэх үеийн хяналтыг хийж байна. Үүнээс гадна, дотоодод үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдалд хяналт шалгалт хийж ажиллаж байна" гэв. 

Түүнчлэн "Хилийн хяналтын чиглэлд нийт 13 хилийн боомтоор зорчигч, тээвэр хийж байна. "Замын-Үүд", "Алтанбулаг", "Буянт-Ухаа" боомтоор Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаадаас иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. "Буянт-Ухаа" хилийн боомтоор 19 удаагийн тусгай үүргийн нислэгийг зохион байгуулсан. Эдгээр нислэгээр нийт 3750 хүн ирсэн. Харин авто замын болон төмөр замаар орж ирсэн 5582 хүн байна. Өнөөдөр Улаанбаатар-Нурсултан чиглэлийн захиалгат нислэг хийнэ. Үүнд хоёр улсын байцаагч хамт нисэж, нислэгийн явцад хяналт шалгалт тавьж ажиллана" хэмээн ярилаа.  

Top