Польш улсад сурч, ажиллаж байсан 21 настай монгол оюутан амиа алдсан хэрэг гарсан билээ. Талийгаач энэ сарын 8-нд шилжих шөнө өндрөөс унаж, амиа алджээ.
Эл хэрэгтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаадад Монгол Улсын иргэдийн эрх ашиг хохирох, амь нас хохирох мэдээлэл болгон Элчин сайдын яамд, тухайн улсын цагдаагийн байгууллагаар дамжиж Гадаад харилцааны яаманд ирдэг. Энэ мэдээллийг бид хүлээж авсан. Авсан даруйдаа тэнд ажиллаж байгаа консул болон оюутнууд, цагдаагийн байгууллагатай нь уулзсан. Ар гэрт нь шуурхай мэдээллийг өгч ажиллаж байна. Өнгөрсөн онд 128 иргэн гаднын оронд нас барсан. Эцсийн шийд гарсан мэтээр олон нийтэд ярих, улстөржүүлэх зорилгоор ашиглаж байгаа нь харамсалтай үйлдэл. Энэ хүүхдийн ар гэртэй нь уулзсан. Маш хэцүү байгаа. Хэвлэлийн байгууллага хүүхдийг маань амиа хорлосон гээд байна, хэн тогтоосон юм бэ гэх зэргээр ар гэр нь холбогдож байна. Энэ сарын 7-8-нд шилжих шөнө Польш улсад 21 настай залуу өндрөөс унасан байдалтай нас барсан. Цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгээд явж байна. Тэнд байгаа эгч нь өмгөөлөгч хөлслөөд ажиллаж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
Mongol hunee boddog setgeltei said bhd bolnoo. Tsogtbaatar said mundag hunshuu
Zuv shuu. Gadaad yam l gadaadad bui mongolchuudaa bodohgu bol uur hen bodoh ve\n