Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өглөө Нур Сулатан хот руу тусгай үүргийн онгоц ниссэн. Орой 19:35 цагт эх орондоо газардана. Энэ онгоцоор нийт 175 иргэн ирнэ. Тэдний дөрөв нь нярай хүүхэд байна. Тусгаарлах байрыг бэлтгэж зохицуулсан.
Монгол, ОХУ, Тайландаас транзит нислэг авахгүй гэдэг БНСУ-ын Хууль зүйн сайдын шийдвэр гарсан. Бид өмнө нь энэ талаар мэдэгдэж байсан. Асуудлыг нааштай шийдэхээр тус улсын Элчин сайдтай ярилцаж байгаа. Зургаадугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг үйлдэх зөвшөөрлийг БНСУ-тай яриа хэлцэл хийсний дүнд авч чадсан. Харин одоо зүүн өмнөд азид байгаа иргэд маань амаргүй байгаа тул эхлээд тэднийг татаж авах зайлшгүй шаардлага байна. Сөүл хот руу дахин нэг нислэг үйлдэх санал тавьсан, нааштай байгаа” гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Зүүн өмнөд ази баруун хойд африк төв америк за тэгээд өмнөд хойт туйлаас иргэдээ татаад байх хэрэгтэй
За одоо наад вирус цуглуулахаа болио ямар ч чадамжгүй байж наад новшнууд дүрэм зөрчинө Монголд тархвал юу хийж чадах вэ? Монгол улс юу ч хийж чадахгүй.Махан мануухайнуудаа шаардаад бүгдийг нь маскаа зүүхийг шаардаж чадахгүй ядуугаа мэдэхгүй байж одоо боль.\n
Huseltee uguud uchnuun udlaa 5n shalguurinh ni negend tentseed bdag getel avch yavahgui geh yum. iregdee avaad bn l yag yamar humuus ni yavaad bgag unendee medeh yum alga. Ochih gazargui mungu tuggui baga nasni huuhedtei hun uneheer hetsuu bn
ircheed tansag yum neheed bh yum b.aleedee