"Сөүл рүү дахин нэг нислэг хийх санал тавьсан, НААШТАЙ байгаа"

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 10

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өглөө Нур Сулатан хот руу тусгай үүргийн онгоц ниссэн. Орой 19:35 цагт эх орондоо газардана. Энэ онгоцоор нийт 175 иргэн ирнэ. Тэдний дөрөв нь нярай хүүхэд байна. Тусгаарлах байрыг бэлтгэж зохицуулсан.

Монгол, ОХУ, Тайландаас транзит нислэг авахгүй гэдэг БНСУ-ын Хууль зүйн сайдын шийдвэр гарсан. Бид өмнө нь энэ талаар мэдэгдэж байсан. Асуудлыг нааштай шийдэхээр тус улсын Элчин сайдтай ярилцаж байгаа. Зургаадугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг үйлдэх зөвшөөрлийг БНСУ-тай яриа хэлцэл хийсний дүнд авч чадсан. Харин одоо зүүн өмнөд азид байгаа иргэд маань амаргүй байгаа тул эхлээд тэднийг татаж авах зайлшгүй шаардлага байна. Сөүл хот руу дахин нэг нислэг үйлдэх санал тавьсан, нааштай байгаа” гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.71.165) 2020 оны 06 сарын 10

КАЗАХСТАНААС ХИЧНЭЭН НЬ КОРОНАВИРУСТАЙ ИРЭХИЙГ БАЛХЖАВ Ч ТААШГҮЙ !!!

0  |  0

Top