Сүүлийн 24 цагийн байдлаар коронавирус өвчний нөхцөл байдал дэлхийд болон Монгол Улсад хэрхэн өөрчлөгдсөнийг дараах тоонуудаас харна уу.
ДЭЛХИЙД:
Дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 7.4 сая халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Уг вирусээр өвчилсөн 3.5 сая хүн эдгэрсэн бол одоогоор 3.2 сая хүн эмчлүүлж байна. 417 мянган хүн нас баржээ.
Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 127 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас баржээ.
Манай хойд хөрш ОХУ-д 8400 шинэ тохиолдол илэрсэн. Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 70-79-өөр нэмэгджээ. Эрхүүд нэг өдөрт 182, Тувад 79 тохиолдол илэрсэн байна.
МОНГОЛД
Өчигдөр ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 315 шинжилгээ /PCR/ хийхэд халдвар илрээгүй байна. Тухайлбал:
Тандалт судалгааны зорилгоор нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 9 сорьц,
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүн /давтан/,
Ажиглах байруудад тусгаарлагдсан 167 хүн /давтан/,
Дорноговь аймгийн Ханги-Мандал боомтоор ирсэн ачаа тээврийн 23 жолооч,
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 28 жолооч,
Зэвсэгт хүчний байгууллагуудаас цуглуулсан 77 сорьц,
Өчигдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ.
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт буюу Энх-Саран сувилал руу шилжлээ.
Эдгээр хүмүүс нь ОХУ-ын Москва хотын цэргийн дээд сургуулийн оюутнууд байна.
Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 175 хүнээс 3 нь ХӨСҮТ-д, 12 нь Цэргийн төв эмнэлэгт, бусад нь ажиглах байруудад тусгаарлагдаж байна.
Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 1638 хүн байгаа аж.
Өчигдөр 263 хүн шинээр тусгаарлалтад орсон бол, 7 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 194 байна.
ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 89 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 105 хүн хамрагдаж байна.
Эмчилгээнд хамрагдсан иргэдээс биеийн байдал хөнгөн 89, хүндэвтэр 16 хүн байгаа аж.
ХӨСҮТ-өөс эдгэрч гарсан иргэдээс 58 нь сувилалд, 16 нь гэрийн тусгаарлалтад байгаа бол, 15 нь ажиглалт тандалтын хугацаа нь дуусаж тусгаарлалтаас гарчээ.
Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 149 хүн эмчилгээ, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж буй аж.
Сэтгэгдэл ( 1 )
болорхажид сайн мэдээ бэлтгэж баяр хүргэе бүх орны сүүлийн үеийн тоон мэдээг оруулбал сайн байна