УОК-ын хурал өнөөдөр боллоо. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр "АНУ-д хүмүүнлэгийн тусламжаар 1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хувцас хэрэгслээр тусламж үзүүлнэ. Голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдад хамгаалах хувцас хүргэх шийдвэр гаргалаа. Энэ сарын 21-ний өдөр хамгаалах хувцас хэрэгслийг хүргэж өгөөд буцахдаа Сиэтл хотоос иргэдээ татан авна. Энэ нислэгээр 250-260 иргэн ирнэ гэсэн тооцоолол байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )