КОВИД-19-ийн шалгалт биш л бол давхардсан шалгалтуудыг зогсооно гэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

УОК-ын хэлэлцсэн асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өгөв.

Тэрбээр "ХӨСҮТ-ийн эм тариа, хамгаалах хэрэгсэл, ажиллах хүчний байдал ямар байгаа талаар Д.Нямхүү эмч УОК-ын хурал дээр мэдээлэл хийсэн. Өнгөрсөн хугацаанд коронавирусээр өвчилсөн 194 хүн хүлээж авсан ба 89 хүн эдгэрсэн байна. Нийт өвдсөн хүнээс 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөж орж ирсэн. Дотоодод дутагдаж байгаа N95 маскийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр Япон руу тусгай үүргийн онгоц ниссэн. Энэ онгоц эргэж ирэхдээ Японоос шаардлагатай байгаа эм тариаг авч ирнэ.

Мөн хилийн боомтын нөхцөл байдлыг ярилаа. Хот хоорондын ачаа тээврийг саатуулах ажил хийгээгүй. Ачаа тээврийн машин ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээд явдгаараа явж байгаа. Нүүрсний экспорт сарын өмнө бага хэмжээтэй байсан өнөөдөр өдөрт 570 орчим машин гарч байна. Энэ хэмжээг нэмэгдүүлэх ямар боломж байна бүгдийг зохицуулах үүрэг өглөө. Долоодугаар сараас КОВИД-19-ийн шалгалт биш л бол аж ахуй нэгжид давхардаж, зэрэгцэж шалгалт хийгээд байгаагаа зогсоо гэдэг үүрэг өглөө. Нэг компанид гурван газраас шалгалт очсон байсан. Энэ бол хүнд суртал юм.

Засгийн газраас тавдугаар сарын 27-ны өдөр Сонгууль зохион байгуулах журам баталсан. Энэ журмын заалт хэрэгжүүлж чадахааргүй хүнд зүйл биш. Гэтэл энэ журмын хэрэгжилт хангалтгүй байна. Сурталчилгааны нээлт эхэлснээс өнөөдрийг хүртэл журам зөрчигдөж байна. Нэг өдрийн дотор журам зөрчигдөж байгаа талаарх гомдол 462 ирж байна. Журмын 3.2-т хурал, уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд уулзалтын байрыг цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийх ёстой. Гудамжинд оролцогчдын зай 1,5 метрээс доошгүй байх, биеэр хүрэлцэхгүй байх, хүн бүр амны хаалттай байна гэдэг хүнд асуудал биш. Журам зөрчигдөж байгаа учир сонгуульд оролцогчид онцгой анхаарах хэрэгтэй байгааг сануулж байна. Цар тахлын тархалт дэлхийд нэмэгдэж байгаа тул журмыг хэрэгжүүлэн сонгуулийн сурталчилгааг зохион байгуулахыг анхааруулж байна. Иргэд ч мөн адил заавал нэр дэвшигчтэй гар барих шаардлагагүй. Энэ бол аюултай гэдгийг сануулмаар байна. Цаашид сануулахгүй, Зөрчлийн хууль болон бусад хуулиар хатуу хариуцлага хүлээлгэнэ" гэдгийг мэдэгдэв. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
вти(66.181.166.154) 2020 оны 06 сарын 11

хуулиа дээдлээд сахиулаачээ. Одоо сулоаад хүмүүс маскгүй байдаг газрууд их боллоо. Гай газар доороос гэдэг л болчих вий

0  |  0
AAN(202.179.27.137) 2020 оны 06 сарын 11

haagdsan gazaruudiig hurdan neegeechee, utga alga, ijil tustei uilchilgeenii gazaruud bigd ajillaj baihad, zarimiig ni ingej yalgaad tas horichihood bailgaad baigaag yu gej oilgoh ve, uneheer buhimdmaar,iim horio gej haana ch baisiin, mash olon hun ajilgui orlogogui dampuurch bnashtee

0  |  0
Top