Нэр дэвшигчтэй ЗААВАЛ гар барих шаардлагагүй, АЮУЛТАЙ!!!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

УОК өнөөдөр /2020.06.11/ хуралдсан. Хурлаар хэлэлцсэн асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Засгийн газраас тавдугаар сарын 27-ны өдөр Сонгууль зохион байгуулах журам баталсан. Энэ журмын заалт хэрэгжүүлж чадахааргүй хүнд зүйл биш. Гэтэл энэ журмын хэрэгжилт хангалтгүй байна. Сурталчилгааны нээлт эхэлснээс өнөөдрийг хүртэл журам зөрчигдөж байна. Нэг өдрийн дотор журам зөрчигдөж байгаа талаарх гомдол 462 ирж байна. Журмын 3.2-т хурал, уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд уулзалтын байрыг цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийх ёстой. Гудамжинд оролцогчдын зай 1,5 метрээс доошгүй байх, биеэр хүрэлцэхгүй байх, хүн бүр амны хаалттай байна гэдэг хүнд асуудал биш. Журам зөрчигдөж байгаа учир сонгуульд оролцогчид онцгой анхаарах хэрэгтэй байгааг сануулж байна. Цар тахлын тархалт дэлхийд нэмэгдэж байгаа тул журмыг хэрэгжүүлэн сонгуулийн сурталчилгааг зохион байгуулахыг анхааруулж байна. Иргэд ч мөн адил заавал нэр дэвшигчтэй гар барих шаардлагагүй. Энэ бол аюултай гэдгийг сануулмаар байна. Цаашид сануулахгүй, Зөрчлийн хууль болон бусад хуулиар хатуу хариуцлага хүлээлгэнэ" гэдгийг мэдэгдэв. 

Top