Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Шинэ болон дахин сэргэж буй халдварын долоодугаар тасгийн сувилагч Б.Түмэндэмбэрэл Франц улсын иргэн "Анх-Отгон"-ыг эмчилэхэд оролцсон юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч ажилчид энэ хариуцлагатай үед хэрхэн ажиллаж байгаа талаар түүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө нь түрээсийн хэлбэрээр орон сууцаа өмчлөх эрхтэй болсонд баяр хүргэе. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Маш их баярлаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Шадар сайд Ө.Энхтүвшин болон ХӨСҮТ-ийн Шинэ болон дахин сэргэж буй халдварын тасгийн хамт олондоо маш их баярлалаа.
-Халдвартай өвчтөн эмчлэх тасгийн дотоод нөхцөл байдал ямар байна вэ?
-Ерөнхийдөө бол КОВИД-той хүн дээр орохдоо хамгаалах хувцас хэрэгсэл өмсдөг. Тэнд олон цагаар байх юм бол маш их хөлөрдөг, хамгаалалт цантдаг. Гэхдээ эмч ажилчдыг хамгаалах гол найдвар нь хамгаалах хувцас учраас өмсөхөөс өөр аргагүй. Анхны КОВИД-г авч байх үед манайхны сэтгэл зүй түгшүүртэй, зовууртай байсан. Бид бусад эмч сувилагчтай шилэн цонхны цаанаас дохиогоор ярилцаж байсан. Тухайн үед “Та нар минь чадна, мундаг шүү” гэдэг урмын үгийг бидэнд хэлсэн. Хүнд үед урам өгөх нь ажиллах хүчийг ихээхэн нэмэгдүүлдэг. Дахиад монголчууд халдвар тусна гэж огт бодоогүй. Ямар ч байсан "Анх-Отгон"-ыг эмчлээд эх орон руу нь явуулна даа гэж бодож байсан. Ингээд Франц иргэнийг эмчлээд тав хонож байхад гурван монгол иргэн халдвартай нь тогтоогдсон. Тэр мэдээг сонсоод “Зүгээрээ бид чадна” гэж бид бие биедээ урам өгч байсан.
-Олон цагаар ажиллахаар хоол ундаа идэж амжих уу?
-Монгол Улсад анх коронавирусаар өвчилсөн Франц иргэнийг эмчлэхэд би оролцсон. Тэр хүний биеийн байдал хүндэвтэр байсан учраас ихэнх цагийг өвчтөн дээрээ ажиллах, эмчилгээ хийхэд зарцуулж байсан. Эхний үед цай, хоолоо идэж амждаггүй байсан. Ганцхан би гэлтгүй бусад эмч, сувилагч нар 24 цагийн турш хоол идэх завгүй ажиллах үе гардаг. Бид хоолоо идэж завгүй, хөрчихсөн хойно нь идэх, дараагийн хоол нь ирж байхад өмнөх хоолоо идэх тохиолдол зөндөө гардаг. Яваандаа өвчтөний биеийн байдал сайжирсан тул ажлын цагаа зохицуулах боломжтой болсон.
-Франц иргэн эхлээд монголчуудыг үл тоох хандлага гаргаж байсан. Хэд хоногийн дараа манай эмч нарыг хүлээн зөвшөөрч эхэлсэн гэж Д.Нямхүү эмч ярьж байсан. Тухайн үед "Анх-Отгон" ямар хандлага гаргаж байсан бэ?
-Би Ц.Чинбаяр эмчийгээ магтмаар байна. Эмч маань КОВИД- оос гадна олон төрлийн халдварт өвчний дэгдэлтийн үед тэргүүн шугамд орж ажилладаг туршлагатай эмч нарын нэг. Тиймээс Франц иргэнтэй хэрхэн харилцах, сэтгэл зүйг нь хэрхэн дэмжих, эмчилгээгээ хэрхэн хийх гэх мэт чадварыг бүрэн эзэмшсэн. Франц иргэнийг Дорноговь аймгаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд авчирэх ажлыг манай Ц.Чинбаяр эмч өөрөө удирдсан.
Франц иргэнд эмчилгээ хийх үеэр бидний өөдөөс уурлаад, эмчилгээ хийлгэхгүй гээд байсан юм байхгүй. Дорноговьд байхдаа “Би Улаанбаатар явахгүй. Эндээ байна” гэж ярьж байсан талаар би сонссон.
-Анх-Отгонтой хэрхэн ойлголцож байсан бэ?
-Би бол "Анх-Отгон"-ы хэлмэрчтэй утсаар холбогдоод шаардлагатай мэдээллээ авдаг байсан. Харин манай Ц.Чинбаяр эмч бол англи хэлтэй учраас хэлний бэрхшээл гараагүй.
-"Анх-Отгон" болон бусад халдвартай иргэнийг эмчлэхэд та ямар үүрэг гүйцэтгэж байсан вэ?
-Би өвчтөнд эмчилгээ сувилгааг хийж байсан. Тариа хийх, эм тараах, шинжилгээ авах, өвчтөний хоолыг нь оруулж өгөх, анхан шатны бичиг баримтаа хөтлөх зэрэг ажил хийдэг.
-Франц иргэн халдвар авсан тэр үед аарц, адууны мах, сармистай шөл, монгол ээжийн өлөн шээс өгье гэх наргиа сошиалд сэвэгдсэн. Монгол уламжлалт аргууд өвчнийг эмчлэхэд тус болдог уу?
-Энэ талаар олон хүн фэйсбүүктээ бичиж байсан ч бид нар дээр аваад ирсэн тохиолдол байгаагүй. Гэхдээ манайх бүх төрлийн хангалт сайтай учраас гаднаас юм авах шаардлагагүй дээ.
-КОВИД бол шинэ төрлийн цар тахал. Тэгэхээр өвчтөнд илрэх зовиур нь ямар байдаг вэ?
-Ер нь хоолой хатах, халуурах, ам цангах, гэдэс гүйлгэх зэрэг шинж тэмдэг нийтлэг ажиглагдаж байсан. Хүндэвтэр илрэх зовуур нь халуурах, ханиалгах, уушги гэмтдэг учраас амьсгалын дутагдалд ордог. Тийм учраас амьсгал дэмжих аппарат хэрэглэдэг.
-Өнгөрсөн өвөл монголчуудын ихэнх нь халуурдаг ханиад хүрсэн. Тухайн үед халуун бууруулах эм уугаад ч дорвитой бууж өгөхгүй байсан. Тэгвэл КОВИД туссан иргэний халуун эмийн үйлчилгээгээр буух уу?
-Эмийн үйлчилгээгээр бууна. Халуурч байгаа үедээ ямар эм уувал зовуурыг намдаах вэ гэдгээ ялгаж салгах хэрэгтэй.
-КОВИД-оор өвчилсөн хүний сэтгэл зүй хүнд байх нь ойлгомжтой. Халдвартай өвчтөндөө та юу гэж хэлдэг бэ?
-Халдвар авсан иргэд их айдастай байдаг. Дэлхий нийтийг цочроосон ийм өвчнөөр би үхэх вий дээ гэдэг. Тухайн үед нь бид сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ярилцаж тайвшруулдаг. Сэтгэл санаагаар унахад дархлаа дагаад унадаг. Тийм учраас гараа сайн угаа, амаа сайн зайл, халуун бүлээн зүйлийг сайн уу гэж зөвлөдөг. Өвчтөнүүд эмийг цагт нь ууж, эмчийн зөвлөгөөг сайн биелүүлж байгаа. Манай монголчуудын идэж байгаа хоол, цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч өвчнийг эсэргүүцэх чадвар сайтай байдаг юм байна гэж би хувьдаа дүгнэдэг.
-Халдвартай өвчтөн өвдөлт, зовууртайгаа тэмцэхийн тулд ямар ааш зан, үйлдэл гаргаж байсан бэ?
-Манай монголчууд бол их мундаг шүү. Тэвчээртэй, бидний зөвлөгөөг сайн хүлээж авдаг. Эмчилгээний хажуугаар хоолоо сайн идэх, халуун юм уух, халуун ногоотой хоол идэхгүй байх, сэтгэл санаагаар унахгүй байх зөвлөмжүүдийг маш сайн баримталж байгаа. Миний хүлээж авсан арван хүн бүгдээрээ эдгэрээд гарсан. Тэгэхээр бид дотооддоо халдвар гаргахгүй байхын төлөө хүн бүр хичээж мэрийж ажиллаж байгаа.
-Та бүхэн халдвартай иргэнтэй тулж ажиллаж байгаа учраас маш хариуцлагатай ажиллаж байгаа гэж Монголчууд итгэж байгаа. КОВИД бүртгэгдсэн эхний өдрүүдэд эмч ажилчдаас халдвар тарах вий гэсэн айдас нийгэмд байсан. Харин одоо бол иргэдийн сэтгэл зүй арай өөр төвшинд хүрсэн. Тэгэхээр нийт монголчуудынхаа итгэлийг дааж чадаж байгаа та бүхнээр их бахархаж байна?
-Бид халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримталдаг. Тухайн эмч сувилагч өвчтөний өрөөнд орсон л хамгаалах хувцсаа солиод, шууд устгалд оруулдаг. Амаа зайлах, гараа сайн угаах, гараа халдваргүйжүүлэх гэх мэт халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримталдаг.
-Коронавирусний халдвар авсан иргэнийг эмчлэх эмч сувилагч хэд хоног ажиллаад хэд хоног тусгаарлагддаг вэ?
-Бид нар 14 хоног ажиллаад,14 хоног тусгаарлагддаг. Манай ээлжийнхэн Франц иргэнийг аваад тав хонож байхад коронавирустай гурван иргэн гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн. Ингээд эмчилгээ үйлчилгээ явагдах 14 хоногийн дотор 10 өвчтөнтэй болсон.
-Эмч ажилчдыг тусгаарлах 14 хоногийн хугацаанд хэдэн удаа шинжилгээ авдаг вэ?
-Биднийг 14 хоног тусгаарлаж, гурван удаа шинжилгээ авдаг. Гурван удаа шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд бид тусгаарлалтаас гардаг.
-Нийтдээ 14 хоног ХӨСҮТ-д байрлаж ажиллана гэхээр хоногийн 24 цагийн турш ажилладаг юм байна тийм үү?
-Ер нь бол тийм. Цагийн тариагаа хийнэ, эмийг нь өгнө, өвчтөндөө тус дэм болоод ажилладаг.
-Тухайн үед унтаж амрах цаг гарч байсан уу?
-Ер нь унтаж амрах цаг маш ховор. Хоногийн 24 цагийн дөрөв юм уу таван цаг л унтах зав гарна.
-Эмчилгээний нэг багт хэдэн хүн ажилладаг бэ?
-Нэг багт эмч, сувилагч, ариутгагч, үйлчлэгч гээд дөрвүүлээ ажилладаг. Ачаалалтай үед нэг эмч, нэг сувилагч нэмж авч болдог. Биднийг ажиллах 14 хоногийн хугацаанд халдвартай арван хүн ирсэн учраас нэг сувилагч нэмж ажиллуулсан.
-Эмчилгээгээ хийгээд дараа нь тусгаарлагдана гэхээр бүтэн сар гэртээ очдоггүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Бүтэн сар гэртээ очихгүй. Манайхан ийм байдлаар ажиллаад сурчихсан. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Шинэ болон дахин сэргэж буй халдварын тасгийн ажилчид бүгд бэлэн байдалд байдаг. Манай Тасгийн эрхлэгч Улаан, бага эмч Хандмаа, нярав Оюунчимэг гэдэг энэ гурван хүн бол фронтын тэргүүн эгнээнд зогсож байдаг бүсгүйчүүд юм. Манай тасаг бол гар утсаа салгах эрхгүй тийм л онцгой тасаг. Бүхий л цаг үед бэлэн байх ёстой тасгийн ажилчид юм.
-Та гэр бүлийнхээ талаар танилцуулаач. Таныг ажилтай байх хугацаанд гэрийнхээ ажлыг хэн хариуцаж байна вэ?
-Би хоёр охинтой. Охидууд маань тусдаа гарсан, найман зээтэй. Ар гэрийн амьдрал бол харьцангуй тайван. Охидууд маань намайг орлоод, бүх юмаа хийдэг. Тал талаасаа болгоод сурчихсан. Франц иргэнийг эмчлэхээс өмнө нь Уханийн оюутнуудыг тусгаарлах багт ажиллаж байсан.
-Анхны КОВИД-той иргэнийг авч байхад гэрийнхэн нь юу гэж захиж байсан бэ?
-Өөрсдийгөө сайн хамгаалаарай гэж захиж байсан. Та минь чадна гэдэг урмыг өгч байсан.
-Та энэ салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Би эрүүл мэндийн салбарт 26 жил ажиллаж байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвд найм дахь жилдээ ажиллаж байна. Манай тасаг анх гоц халдварын тасаг гэдэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад нэлээд хэдэн жилийн өмнө Шинэ болон дахин сэргэж буй халдварын тасаг гэж нэрээ өөрчилсөн.
Сэтгэгдэл ( 37 )
Ajlaa hiij bgaa hund gaviya shagnal nemegdel mongo ogch bolno. Mongold bair ogno gedeg hoid solongos shig uildelee odoo boliochee. Bair og l gehiin kkkkk\nYostoi orovdmoor ch yum shig ineed hurmeer ch yum shig. Bair mashin gj tenegtehee bolioch.
Ta ajlaa hiisen shde. Hool idehgui 24tsag l bolov gejde. Surtei uls torjuulj biznes hiideg garuudaa suuriig ni halhlah geed bnaa bas. Hool idehgui ajlaad bgaarai
Хоол идэх завгүй ажилласан гэж худлаа гоншгонох хэрэггүй. Ханиадны эмийг цагаар уулгаад л болоо өөр зүйл байхгүй. Шинжилгээг тусгай сувилагч авчихна. Эмч хүн хийх ёстой ажлаа хийгээд цалин авдаг зүй тогтолтой. Бусдын урдуур дайрч орон сууцтай болсон юм байна ш дээ. Хүн чанар гэж нэг юм байдаггүй юм шигээ ккк
Яг хамгаалах хувцас өмсөөд орсон хүн .дуртай үедээ юм ууж идэж чадахгүй.олигтой сууж ч чадахгүй цочирдоно. хоол цай ууж чдахгүй 24 ц үнэн.Ууц нуруу нь тасарчих гээд их зовдог их тэсдэг дээ хөөрхий .бүгдэд нь байр өгөөрэй дөө.
Анх-Отгон ч гэх шиг.хэн ийм нэр өгсий.гавъяа байгуулсан юм уу тэр .лай л байна ш дээ
Anh-otgon gej t1 neriig Sarangerel saidantsar n ugsun yum shd
ийм эгэл жирийн хүмүүс л гавьяа байгуулсан байдгийм даа. Эрүүл энхийг хүсэе
Manaihan gadaad geher l pyaldagdaad guidgee hezee bolih yum be. Iim bolhor hugjihgui bgan shd
Anh-otgon ntr gehee l bolichih sonin site ihevleliin mangar yumuud, albanii helleg ashiglaj bmaar yum, medremjgui bolovsrolgui orkuud
Эмч сувилагчид л өвтгөчихсөн юм шиг аашилдаг өвчитнүүд зөндөө байдаг.Ард түмнийхээ төлөө нойр хоолоо хасан_ байж ажилладаг та нарыгаа хүндэлж явдаг шүү.Та нар минь аливааг хийж чаднаа амжилт
Сайн байна. Дор бүрнээ хичээцгээе. Зарим нөхдүүд муу санаа бодол чинь өөрт чинь л тусана шүү гэдгийг мэдэж байгаа биз
*АНХ ОТГОН* МОНГОЛЫН ТҮҮХЭНД ҮЛДЛЭЭ ШҮҮ ДЭЭ,,,,,яаж тэр францаас дотооддоо халдвар авчхаагүй юм бэ дээ....МОНГОЛЫН ХӨХ ТЭНГЭР ХАРСАН БАЙЛГҮЙ ДЭЭ гэж бодож явдаг...............
*АНХ ОТГОН* МОНГОЛЫН ТҮҮХЭНД ҮЛДЛЭЭ ШҮҮ ДЭЭ,,,,,яаж тэр францаас дотооддоо халдвар авчхаагүй юм бэ дээ....МОНГОЛЫН ХӨХ ТЭНГЭР ХАРСАН БАЙЛГҮЙ ДЭЭ гэж бодож явдаг...............
Эхний тохиолдол учраас бага зэрэг сандрал байсан л байх. Гэхдээ ганц өвчтөн дээр 24 цаг хоол идэх завгүй байсан гэхээр хэтэрхий хэтрүүлэгтэй юу. Магтаад байхаар сүүлдээ давс хачир чинь ихдээд байна шүү. Тарваган тахал дээр ажиллаж байсан эмч нарыг ингэж магтаж байсан билүү?
манайхан чадвартай гэдгээ харуулж чадсан эмч сувиалагч болон бусадэмнэлэгийн ажилтан нартаа баярласнаа илэрхийлж байна орон сууцтай болгож өгч байгаад их баяртай байна ар талдаа санаа зовохгүй ажиллах нь гол биз дээ
Амжилт хүсье., бидний цөөхөн монголчууд та нараараа бахархаж байгаа шүү, тангараг өргөсөн хүмүүс маань амиа золиход бэлэн тулдаа энэ ажил мэргэжлийг сонгосон, сонголт хийсэн үеэсээ л эхлэн даруухан баатрууд шүү ” су ах” гуай!!!
26 жил ажилсан хүн одоо л байртай болж байгаа гэхээр ... Эмч нар аа жаахан харж үзээрэй . ХӨСҮТ- 3 үеэрээ эмч хийж байгаа дүү минь тэр байр авахад нь багтаагүй
Яг уушигны эмч нар дээр очсон хунд тохиолдол одоогоор гараагуй л байгаа шуу дээ, битгий суржигнээд бай
Монголчууд та нартаа маш их баярлаж талархаж бна даа. Биёэ бодоорой
Манөй Түмээ мундаг ажилсаг санаачлагатай эрчтэй хүчтэй сүрхий бүсгүй шүү удам дамжсан ажилсаг улс. ХХНЭ т гар сэтгэл нийлэн энхийн талөө зүтгэж явлаа .дүүү чамд ажлын амжилт хүсье
\nЯмар ч эмэгтэй гишүүн сонгохгүй.
Та нараараа бахархаж байна. Дэлхийг цочроосон аюулт өвчний өмнө маш соргог байж, айж эмээж цочирдолгүй ажлаа нягт сайн хийж нэг ч хүнийг үхүүлэлгүй, өөрсдөө ч биеэ зөв хамгаалж, халдвар авалгүй, цаг наргүй ажиллаж чадсан. Su ah гуай сонс. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ч өвчтөнөө ч, өөрсдийгөө ч хамгаалж чадалгүй энэ өвчний өмнө сөхөрч байхыг харсан биз дээ. Жинхэнэ баатрууд гэж эдгээр эмч нарыг монголын бүх хүмүүс битгий хэл гадныхан ч хэлнэ.
manaihan mundag mundag delhiig gaihtal baigaa shuu,amjilt huurhun sh tee
Su ah ,egc ee yagaad ingej aimshiggui hilegnene ve,Korona guai sonsvol yanam,hen deer ochnom ?
Агуу мундаг та нартаа талаохаж бна.та нар минь ёстой.шилдэг тэргүүн эгнээнд эцэж цуцахгүй зүтгэж явдагт.баярдалаа.эрүүл энх аз жаргал хүсьeТа нарын ар гэр үр хүүхэдэд бас давхар талархая. Энэ ахал эцэс төгсгөл болж удахгүй.тайван байдал үргэлжлэнээ гэдэг саыхан eрөөл тавия Тэнгэр буоханы элч та нартаа баярлаад баршгүй урт насалж удаан жаргаарай амжилт
Хэнээрэл.
Su ah тэнэгтээрэй. Эх орондоо хүмүүсээ эмчилж бна.Чи бол ганц цаг ч тэр хувцсыг нь өмсөөд хөл дээрээ зогсож чадахгүй. Хэдийгээр хийх ёстой ажил нь ч гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс .сар гэртээ харихгүй зөвхөн хүмүүсээ хурдан эмчлэх юмсан гэсэн чин эрмэлзлэлтэй хүмүүс. Ийм балиар арчаагүй новшнууд харин зайлбал таарна. Э
amjilt chuuseei
Su ah гэсэн хулгайч чи хогийн шаараа мэдэж ав. / энэ доор их солиорсон малаас дор новш бичсэн юм хар!!!/.\nСайхан юм уншлаа. Бид нар бүгд та нараараа бахархаж байгаа
mundag bainaa. ooriigoo sain hamgaalaarai
Бахархалтай байна шүү. Баярлалаа та бүхэндээ
Zugeer l ajlaa hiisen bna.
Сайхан монгол эмэгтэй байна. Монголчууд нь дандаа хүнд хүчир ажлын тэргүүн фронтод байдаг хүчирхэг хүмүүс
Эмч эмнэлгийн ажилтнууддаа амжилт хүсье. та нар бол өнөө цагийн баатрууд шүү. Бахархаж байна.
Сайхан ярилцлага байнаа.Ийм л эгэл хүмүүсийн нөр их хичээл зүтгэлээр бид тайван амьдарч байна.Улам их амжилт хүсье.
Мундаг шүү. Та нартаа баяр хүргэе! Ажилдаа амжилт гаргасан хүнийг ямар ч нийгэм урамшуулдаг, эд нар бүр хүний амь насыг аварч байна. Цалин нэмүүлж орон сууц авах эрхтэй шүү. Монголын ард түмэн та нарын ачаар тахлын үед дотроо халдваргүй эрүүл ажиллаж амьдарч байна.
Чаддаг чадсан л юм бол ганц хүний нэр хэлээд зогсоод байлгүй бүгдийг нь хурдан эмчлээч ажил чинь болохоос алдар нэр хүртэх байр сууц авах цаоингаа нэмүүлэх боломж биш зүгээр л та нарын хийх ёмтой ажил чинь гэдгийг Сарангэрэлтэйгээ Энхтүвшинтэйгээ мэдэж ав эх оронгүй новшнууд.