ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр /2020.06.12/ нийт 241 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол 197 болж, үүнээс эдгэрсэн 95, эмчлэгдэж байгаа 102 хүн байна. ХӨСҮТ-д халдвартай, жирэмсэн гурван эмэгтэй эмчлүүлж байгаа. Өнөөдөр зургаан хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Тэд бүгд оюутан ба 27-29 хоног эмчлэгдээд гарлаа. Нас хүйс, эмчлэгдэж байгаа хоног, эрт илэрсэн байдал зэргийг хэлж байгаа нь учиртай. Бид судалгаа хийж байгаа юм" гэв.
Сэтгэгдэл ( 0 )