ЭМЯ: Хоёр дахь давалгаанд улс орон бүр бэлэн байдлаа сайтар хангахыг анхааруулж байна  

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 13

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хийж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 7 сая 724 мянган хүн халдварласан байна. Нийт нас баралт 427 мянгад хүрчээ.

Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 130 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ. Өмнөх өдөртэй харьцуулахад халдварын тохиолдол 11 мянган хүнээр нэмэгдэж, нас баралт 127 хүнээр буурчээ.

Халдварын хоёр дахь давалгаанд улс орон бүр бэлэн байдлаа сайтар хангахыг ДЭМБ анхааруулж байна.

Манай хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 8997 шинэ тохиолдол бүртгэгджээ. Буриад, Эрхүү, Читад халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн хэвээрээ байна.

Энэтхэгээс ирсэн онгоцоор 251 зорчигч эх орондоо ирсэн. Холбогдох шинжилгээ, ачаа барааг ариутгах үйл явц дүрэм журмын дагуу явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 2057 хүн ажиглалтад байна гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top