Д.Нямхүү: 326 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 13

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ. /2020.06.13/

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 326 хүний сорьцын шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тодруулж хэлбэл, дөрвөн хүнээс тандалтын зорилгоор шинжилгээ авсан. ХӨСҮТ-д таван хүний шинжилгээ, ажиглалтад байгаа найман хүний шинжилгээ, Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 271 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 34 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнээс халдвар илрээгүй гэлээ.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын  тоо 197 байна. Үүнээс 95 тохиолдол эдгэрсэн. 102 хүн эмчлүүлж байна. Үүнээс эрүүл мэндийн байдал хөнгөн 91, хүндэвтэр 11 хүн байна. Коронавирусний халдвар авсан гурван жирэмсэн хүн байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top