ДЭМБ-аас лабораторийн ОНОШЛУУР, тоног төхөөрөмж хандивлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 13

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг. Коронавирусийн халдвар дэлхийн олон оронд тархаж, Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж байгаа үeд ДЭМБ-аас тусламжийн гараа сунгаж, коронавирусийн халдвартай тэмцэх үйл ажиллагаанд зориулж Эрүүл мэндийн яаманд хувийн хамгаалах хэрэгслэл, лабораторийн оношлуур болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тусламжийг хүлээж авах үеэрээ "Коронавируст халдвар нь дэлхийн 7 сая 700 мянга гаруй хүнийг хамраад байна. Энэ үед манай улс халдварыг дотооддоо алдахгүй байх бүхий л арга хэмжээг тууштай, зохион байгуулалттай авч байгаа төдийгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. ДЭМБ-аас бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийльe" гэлээ.
 

Top