Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11:00 цагт коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийдэг билээ. Тэгвэл тус яамнаас өнөөдрийн /2020.06.14/ ээлжит мэдээллээ өгч байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 294 хүнд шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Энэтхэгээс ирсэн 259 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван оюутан эдгэрч эмнэлгээс гарлаа. Батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 98 боллоо" хэмээн тодотголоо.