ОХУ-аас ирсэн гурван оюутан эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11:00 цагт коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийдэг билээ. Тэгвэл тус яамнаас өнөөдрийн /2020.06.14/ ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа коронавирусний халдвар авсан гурван оюутан эдгэрч, эмнэлгээс гарсан талаар мэдээллээ.

Тэрбээр "Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван оюутан эдгэрч эмнэлгээс гарлаа. Батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 98 боллоо" хэмээн тодотголоо. 

Top