Энэтхэгээс ирсэн ЛАМХАЙ нараас халдвар илрээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 14

БНЭУ-д шавилан суудаг лам хүүхдүүдийг өчигдөр /2020.06.13/ эх оронд нь авч ирсэн билээ. Тэгвэл тэднээс халдвар илрээгүй талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.06.14/ мэдээллээ.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 294 хүнд шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Энэтхэгээс ирсэн 259 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван оюутан эдгэрч эмнэлгээс гарлаа. Батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 98 боллоо" хэмээн тодотгосон юм.

Ламхай нар өчигдөр өглөөний 07:10 цагт Буянт-Ухаад буух онгоцоор 229 лам хүүхэд, зургаан лам багш, зургаан иргэн, Лаос Улсаас 10 иргэн ирсэн байдаг. Лам хүүхдүүдийн тусгаарлах байранд байх хугацааны зардлыг Хүүхэд хамгааллын сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн юм. 

Top