Өнөөдөр халдвар нэмэгдээгүй, 10 хүн эдгэрсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

 ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр /2020.06.14/ нийт 258 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй байна. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Үүнээс найм нь оюутан 17-19 хоног эмчлэгдээд гаргасан байна. Элэгний хавдартай иргэн коронавирусээр өвчлөөд, өнөөдөр эдгэрч гарсан. Тус иргэн 45 хоног эмчлэгдээд гарсан. Мөн 49 настай хүн 55 хоног эмчлэгдээд гарлаа" гэв.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su sh(202.179.25.156) 2020 оны 06 сарын 15

УОК ЭМЯ ОБЕГ ХӨСҮТ бүгд алдар гавъяа шагнал өндөр цалин орон сууц хялбар аргаар олж авч байгаа бүлэг этгээдүүд. Бусад монголчуудаа дорд үзэж ялгаварлан гадуурхсан гэит хэрэгтнүүд гэж үзэж болно.

0  |  0
Top