ХӨСҮТ-ийн эмч нар 111 дэх өвчтөнөө ЭМЧИЛЖ чадлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр /2020.06.17/ нийт 316 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрсөн. Нэг нь Батлан хамгаалах сургуулийн оюутан 19 настай залуу 33 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Нөгөө нь 15 настай сурагч 31 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-ийн эмчилгээнд 86 хүн байна. Тэдний 78 нь хөнгөн, хүндэвтэр найман өвчтөн байна. Халдвартай жирэмсэн эмэгтэй гурав бий, чихрийн шижинтэй нэг өвчтөн бий. Одоогоор ХӨСҮТ-д 129 хүн эмчилгээ, тандалтад байна. Эдгэрсэн хүний тоо 111 боллоо. Бид дараагийн үүргийн онгоцоо хүлээн авах бэлтгэлээ хийгээд байж байна" гэлээ.  

Top