Тайваньд байгаа иргэд БОДИТ МЭДЭЭЛЭЛ хүлээж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

Тайваньд Монгол Улсын 1000 орчим оюутан залуус сурч, хөдөлмөрлөдөг гэх тоон мэдээ бий. Тэдний ихэнх нь энэ цаг үед их, дээд сургуулиа төгсч буй. Гэвч эх орондоо ирэх гэсэн боловч хил хааснаас гадна чартер нислэг тус орон руу явахгүй байгаа тул тэнд байгаа монголчууд хүнд байдалд байгаа юм байна.

Энэ талаар тус улсад суралцаж байгаа оюутнууд “Энд эх орон руугаа явах хүсэлтээ гаргасан 100 гаруй оюутан байна. Сар гаруйн өмнө Тайвань дахь Төлөөлөгчийн газарт хүсэлтээ гаргасан боловч тодорхой хариу өгөөгүй. Энд жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, тэр ч бүү хэл чартер нислэг хүлээж байгаад төрсөн ээжүүд ч байна. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Оюутнуудын түр оршин суух үнэмлэхийн хугацаа дууссан тул цагийн ажил хийх боломжгүй. Зарим нь ар гэрээсээ мөнгө авч байгаа ч байрны түрээсээ төлж чадахгүй хэцүү нөхцөлтэй оюутнууд их байна. Төлөөлөгчийн газар энд байгаа иргэдээ огт тоохгүй, арга хэмжээ авах нь битгий хэл мэдээлэл өгөхгүй байна” гэлээ.

Тайваньд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Хүннү-Эйр” компаниас оюутнуудын бүртгэл, хувийн мэдээллийг авч, чартер нислэг хийх гэж байгаа гэх мэдээлэл олон нийтэд таржээ. 

Гэвч энэ нь Улсын онцгой комиссын шийдвэртэй, албан ёсных эсэх нь эргэлзээтэй байгаа.. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж, Гадаад харилцааны яам хилийн чанадад, тэр дундаа Тайваньд байгаа иргэдээ хэрхэх талаар мэдээлэл өгөхийг оюутнууд хүсч байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.97.250) 2020 оны 06 сарын 18

Турж үхлээ энэ хэдэн хүүхдүүд

0  |  0
Top