Беларусаас ирсэн дөрвөн жолоочоос халдвар илэрч, 16 хүн эдгэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр /2020.06.18/ нийт 363 хүнд шинжилгээ хийхэд 359 хүний сорьцод халдвар илрээгүй. Харин "Алтанбулаг" боомтоор орж ирсэн Беларусын дөрвөн жолоочоос халдвар илэрлээ. Тэд 30-33 настай жолооч нар ба ХӨСҮТ-д авчрах ажил эхэлсэн. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 201, үүнээс 127 хүнийг эмчилж, дараагийн шатны хяналтад шилжүүллээ. Одоо ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээнд байна. Сайн мэдээ дуулгахад, өнөөдөр 16 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналтад шилжлээ. Эдгэрч гарсан хоёр хүн нь хамгийн олон хоног буюу 66 хоног эмчлэгдлээ. Насаар ангилах юм бол 19-35 насны иргэд байна. Эдгэрсэн хүмүүсийн дийлэнх нь Цэргийн сургуулийн оюутнууд байна" гэлээ. 

Top