Д.Нямхүү: Монголын нэг, гадаадын хоёр иргэнээс КОРОНАВИРУС илэрлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.06.19/ ээлжит мэдээллээ хийлээ. Тэд мэдээллийнхээ эхэнд "Өчигдөр ажиглалтад 297 хүн шинээр орж, 1719 хүн тусгаарлалтад байна. БНСУ-аас өчигдөр 266 хүн ирсэн. Тэдний нэгийг нь ХӨСҮТ-д, 32-ыг нь Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Бусдыг нь тусгаарлах байранд хуваарилсан. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна" гэж ярилаа. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Өчигдөр нийт 339 хүний шинжилгээ хийснээс 336 хүнээс вирус илрээгүй, гурван хүнээс коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван жолооч. Хоёр нь гадаад улсын иргэн, нэг нь Монгол Улсын иргэн" гэх мэдээллийг өглөө. 

Top