Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.06.19/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Алтанбулаг боомтоор орж ирсэн гадаадын хоёр, Монгол Улсын нэг иргэнээс коронавирусний халдвар илэрсэн гэх мэдээллийг өглөө. Харин ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан таван оюутан эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Тэрбээр энэ талаар "Өчигдөр нийт 339 хүний шинжилгээ хийснээс 336 хүнээс вирус илрээгүй, гурван хүнээс коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван жолооч. Хоёр нь гадаад улсын иргэн, нэг нь Монгол Улсын иргэн байна. ОХУ-аас ирсэн таван оюутан эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан сайхан мэдээ байна" гэх мэдээллийг өглөө.