Цагдаагийн хяналтан дор "Алтанбулаг" боомтоор өнөөдөр (2020.06.19) 09:30 цагт "Тир карнейт" үйлчилгээ эрхэлдэг 17 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын "Интердесижн", "Монгол транс", "Ти ай ложистик" Гаалийн хяналтын бүсэд нэвтэрчээ.
"Интердесижн" Гаалийн хяналтын бүсэд ажиллаж байсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын урьдчилсан шалгалтаар Монголын нэг, ОХУ-ын нэг, нийт хоёр жолоочид “COVID”-19 халдварын шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-өөс баг бүрэлдэхүүн дуудаж, цагдаагийн хяналт дор хөл хөдөлгөөнийг түр хязгаарлан, хүргэжээ.
ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн багаар ариутгал, халдваргүйтгэл хийлгүүлж, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Мэргэжлийн хяналтын байцаагчид үйлчлүүлж буй иргэд, ажилтан, албан хаагчдад аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа ба импортын эрүүл, баталгаат бүтээгдэхүүнээр ард иргэдээ хангах, COVID-19- вирус дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийн 92 дахь хоног дээрээ Европын орнуудаас ОХУ-аар дамжин орж ирж буй олон улсын ачаа тээвэрт 24 цагийн хяналт шалгалт хийж байна.