Тусгаарлах байр руу хүргэх автобусны зардлыг ч төлөх үүрэгтэй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх долдугаар сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан билээ. 


НИСЛЭГИЙН ХУВААРЬ
 

  • Долоодугаар сарын 02-нд Сөүл,
  • Долоодугаар сарын 05-нд Токио,
  • Долоодугаар сарын 07-нд Сөүл,
  • Долоодугаар сарын 09-нд Истанбул,
  • Долоодугаар сарын 15-нд Сөүл (транзит) хот руу нислэг үйлдэнэ.


Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Дорноговь аймгийн  Замын-Үүд хилийн боомтоор татан авна.


Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эх орондоо ирэх иргэдэд дараах зүйлсийг анхаарахыг сануулж байгаа.
 

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
     
  • Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
     
  • Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.
     
  • Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байх.

 

Top